Төрийн албан хаагч гэж хэн бэ

Төрийн албан хаагч гэж хэн бэ, тэд юуг хэрхэн хийж, ямар үр бүтээлтэй ажиллах ёстой юм. Хамгийн гол нь үр дүнгүй ажиллаж буй, ар өврийн хаалгаар орж ирсэн атлаа ажлаа хийхгүй, хийж мэдэхгүй байгаа тэр этгээдүүдэд ямар хариуцлага хэзээнээс хэн тооцож эхлэх ёстой вэ… гэх мэт олон асуултын хариултыг хайж, олж, хэн гэгч хэрхэн ажиллаж, бас хэн хэн хэрхэн ажиллаж чадаагүй учир ямар ажлаас яаж чөлөөлөгдөж байгаа болон орчин үед уламжлалт сэтгэхүйгээрээ бусдыг хуурч мэхэлж явж болохгүй машид сонирхолтойгоор үргэлж хүргэж байх нэг тийм ажлыг тун удахгүй эхлүүлэхээр мэдээллийг нь та бүхэнд мань хүргэж эхэлнэ ээ. Энэ ажлын үр дүн 10 сарыг дуусахад бүрэн тодорхой болчихсон байна. Хамгийн гол нь бүх зүйл өрнөж, жигдрэхэд хэн хожно гээч над шиг жирийн иргэд… тэд төрийн үйлчилгээг хүндрэлгүй авч, төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхээ барьчихаад өөрийгөө батлах гэж нотиарат гэдэг газар очихгүй болно, энэ зөвхөн эхлэл нь юм… цаашид олон гэнэтийн бэлэг байна аа байна.

Х.Ган- Ялалт

+ There are no comments

Add yours