Автомашиндаа бусдад долоон удаа хутгалуулан нас барсан байжээ

Энэ сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн долдугаар хороонд байрлах нэгэн байрны гадна автомашин дотор эмэгтэй хүн нас барсан байдалтай байна хэмээн иргэд мэдээлсэн байна.

Хэргийг тодруулбал, тус дүүргийн нутагт байрлах Гэмтлийн эмнэлгийн хажуугийн байрны гадна хохирогч 46 настай Э нь өөрийн эзэмшлийн автомашин дотроо бусдад долоон удаа хутгалуулан нас барсан байжээ. Талийгаачийг хувийн таарамжгүй харилцааны улмаас цээжин тус газарт нь гурван удаа, нурууны дээд хэсэгт дөрвөн удаа хутгалан амь насыг нь хохироосон байна.

Дээрх аймшигт хэргийг үйлдсэн этгээд болох 30 настай Б гэгчийг эрэн хайх ажиллагааг улсын хэмжээнд эхлүүлсэн бөгөөд урьдчилсан байдлаар хэрэг үйлдсэн болохыг тогтоосон байна. Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулснаар гэмт хэрэг үйлдсэн гэх сэжигтэн дайчлан баривчилжээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст мөрдөн шалгаж байна.

+ There are no comments

Add yours