Тус компани сүүлийн жилүүдэд барааны агуулахын олон механик ажлуудыг автоматжуулаад байгаа. Тэгвэл энэ удаа туузан дамжуургаар ирж буй барааг сканердаад хэдхэн секундын дараа овор хэмжээнд нь таарсан хайрцагт савлах ажлыг гүйцэтгэдэг машин нэвтрүүлэхээр болжээ.
Ийм машиныг Амазон агуулахуудадаа нэвтрүүлснээр нэг агуулахаас 24 очим ажилтан цомхотгогдох болж байгаа гэнэ. Үр дүнд нь АНУ даяар орших 55 агуулахын 1,300 орчим ажилтан машинаар солигдох болжээ
Хүмүүсийг машинаар солиход гаргасан зардлаа Амазон хоёр жилийн дотор нөхөх тооцоо гарсан гэнэ. Нэг машин нэвтрүүлэх зардал нь сая орчим ам.доллар болжээ.
Италийн CMC Srl компанийн бүтээсэн CartonWrap машиныг Амазон ашиглаж байгаа гэнэ. Уг машин барааг хайрцаглаж, савлахдаа хүнээс 4-5 дахин хурдан ажилладаг буюу цагт 600-700 бараа савладаг ажээ.
Эх сурвалж: Reuters
+ There are no comments
Add yours