Нагац ахдаа хуруунуудаа тасдуулсан охин хагалгаанд орж байна

Сүхбаатар дүүргийн 51 настай иргэн согтуу байхдаа зургаан настай нагац дүүгийнхээ гурван хурууг тасдсан хэрэг өчигдөр гарчээ. Охин зугтаж гараад гудамжинд зогсож байхад нь иргэд цагдаагийн байгууллагад мэдээлсэн байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “51 настай иргэнийг СБД-ийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа. Тус дүүргийн 17-р хороо “Дамбын гудамж” дэлгүүрийн гадаа 6 настай эмэгтэй хүүхэд зодуулсан байдалтай байна гэсэн дуудлага өчигдөр 22:25 цагт ирсний дагуу шалгахад 17-р хороо, Дамбадаржаагийн гудамжинд оршин суугч 51 настай эрэгтэй “Ш” гэгч нь согтуурсан үедээ үйлдсэн байж болзошгүй байна.

Охин ГССҮТ-д хуруу залгах хагалгаанд орж байгаа” гэлээ.

+ There are no comments

Add yours