Зэвсэгт хүчинд алба хааж байсан цэрэг залуу хүнд бэртэж, хагалгаанд оржээ

Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд тавдугаар сарын 1-ны өдөр татагдан очсон 18 настай залуу “дунд чөмөг хугарсан” гэх оноштойгоор өчигдөр яаралтай хагалгаанд оржээ.

Цэргийн албанд очоод байсан залууг өчигдөр 17.32 цагт онгоцоор цэргийн төв эмнэлэгт авчирсан байна. Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн дарга, салаан дарга нар цэргийг онгоцоор авч ирсэн бөгөөд ар гэрийнхэнд нь “Гүйж байгаад асфальтан зам дээр унаснаас болж бэртсэн. Залуугийн бэртэлд гадны нөлөөгүй шүү” гэж хэлсэн байна.

Цэргийн албанд татагдан очсон залуучууд ар араасаа амь насан нь эрсэдсээр байгаад албанаас ямар нэгэн тайлбар хэлж, арга хэмжээ авахгүй байсаар байна. Өнгөрсөн жил гэхэд цэрэгт татагдсан залуу дэглэлт даалгүй нас барсан бол бас нэг цэрэг буу хулгайлж, Тува улсын нутагт буудуулж, нас барсан байдалтай олдсон билээ. Тэгвэл ердөө цэрэгт яваад 14 хонож байгаа залуу чөмөг нь хугарч, хагалгаанд орсон нь гадны нөлөөтэй байсан уу эсвэл санамсаргүй болгоомжгүй бэртэл байв уу гэдгийг цагдаагийн байгууллага шалган эцэслэн тогтоох юм.

+ There are no comments

Add yours