Амиа хорлохыг завдсан үйлдлийг таслан зогсоож, иргэний амь насыг аварчээ

Саяхан гудамж талбайд уйлж суунгаа өөрийнхөө судсыг ханаж амиа хорлох үйлдэл гаргаж байсан иргэнийг цагдаагийн алба хаагчид аварчээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны нутагт байрлах “Зочид буудлын урд судсаа ханасан хүн сууж байна” гэх мэдээлэл олон иргэнээс цагдаагийн шуурхай утсанд ирсэн байна. Хэргийн газарт очиход 39 настай Т нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ амиа хорлохыг завдсан үйлдэл гаргаж байсан аж. Дуудлагаар очсон цагдаагийн алба хаагчид дээрх үйлдлийг таслан зогсоож, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Тэрээр зүүн гарынхаа шууг ууж байсан архины шилээр зүсэж улмаар их хэмжээний цус алдаж байсан аж.

Одоогоор амиа хорлох үйлдэл гаргасан иргэнийг олон нийтийн газар бусдад аюултай үйлдэл гаргасан, гудамж талбайд танхайрсан гэх хэрэгт буруутган шалгаж байна.

+ There are no comments

Add yours