668 хохирогчтой залилангийн хэргийн шүүх хурал болно

Г.Номин, Г.Төгөлдөр нарт холбогдуулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авчээ. Үүний дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг тавдугаар сарын 10-ны өдрийн 13:30 цагт хийхээр товлосон байна.

Тус эрүүгийн хэрэг нь “Юнит сайклер” ХХК-д холбогдох 668 хохирогчтой, их хэмжээний хохиролтой залилангийн хэрэг тул тухайн хэргийн хохирогч нар иргэний бичиг баримттайгаа тавдугаар сарын 6-9-ний өдрийн хооронд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын байр буюу хуучнаар Баянзүрх дүүргийн шүүхийн байранд ирж шүүгчийн туслах Д.Мөнхтогтохтой 202 тоот өрөөнд ирж уулзан холбогдох мэдээллийг авахыг мэдэгдэе гэж шүүхийн байгууллагаас мэдээллээ.

+ There are no comments

Add yours