Уурхайд бодис дэлбэрч, БНХАУ-ын иргэн амиа алджээ

Энэ сарын 20-ний өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт байрлах уурхайд газын баллон дэлбэрч, БНХАУ-ын нэг иргэн амиа алдсан хэрэг гарчээ.

Хэргийг тодруулбал, тус сумын “Мянган хурга” гэх газарт уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулдаг нүхэнд тэсэлгээ хийж байгаад гүйцэд тэслээгүй тэсэлгээний бодис дэлбэрсэн аж.

Уг осолд уурхайд ажилладаг БНХАУ-ын иргэн өртөж хүнд гэмтсэн байна. Улмаар ГССҮТ-рүү хүргэгдэх замдаа шархаа даалгүй амьсгал хураажээ. Дээрх хэргийг Төв аймгийн цагдаагийн газраас Эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.

+ There are no comments

Add yours