Нотариатын хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Нотариатын хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулсан юм.

2011 онд батлагдсан хуулийг боловсронгуй болгох шинэ шаардлага гарсан учраас энэ удаад өөрчлөлт оруулж байгаа аж. Тухайлбал, нотариатч нар нь хуульч байх, нотариатын үйл ажиллагааг цахимжуулах, шинэ төрлийн нотариатын үйлдэл бий болгож хуульчлах шаардлагатай байгаа юм байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

+ There are no comments

Add yours