Гадаадын 91 улсын иргэд Монголд ажиллаж байна

Монгол Улсад 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар гадаадын 91 улсын 4,900 иргэн хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажил эрхэлж буй нийт гадаадын иргэдийн:

-38.1 хувь нь БНХАУ

-9.7 хувь нь Австрали

-6.7 хувь нь ОХУ

-5.6 хувь нь БНСУ

-5.2 хувь нь АНУ

-5.0 хувь нь БНСВУ

-3.9 хувь нь Өмнөд Африк

-3.5 хувь нь Канад

-3.5 хувь нь Филиппин

-3.2 хувь нь Их британи

-15.7 хувь нь бусад улсын харьяат байна.

Тэдний 0.5 хувь нь 20 хүртэлх насныхан байгаа бол хамгийн их буюу 16.5 хувь нь 45-49 насныхан аж. Ажил эрхэлж байгаа гадаадын иргэдийн 51.3% буюу 2,500 нь дипломын болон бакалаврын дээд мэргэжилтэй бол

-37.9% нь техникийн болон мэргэжлийн

-4.0% нь тусгай мэргэжлийн дунд

-3.7% нь бүрэн дунд

-3.1% нь суурь боловсролтой.

Харин хамгийн ихээр ажиллаж буй салбар нь уул уурхай байгааг доорх график илтгэж байна.

image

+ There are no comments

Add yours