Эхнэрээ хутгалж амь насыг нь бүрэлгээд хэргийн газраас зугтжээ

Энэ сарын 17-ны өдөр эхнэрээ хутгалж хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 34 настай О нь эхнэртэйгээ маргалдаж улмаар нуруун тус газарт нь хутгалсан аж. Сэжигтэн О нь эхнэрээ нэг удаа хутгалсаны дараа хэргийн газрыг орхин зугтаасан байна.

Цагдаагийн алба хаагчдыг мэдээллийн дагуу хэргийн газарт ирэхэд хохирогч 36 настай Э нь нас барсан байжээ.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс илрүүлэн дайчлан баривчилжээ. Мөрдөн шалгалтын явцад сэжигтэн эхнэртэйгээ хувийн таарамжгүй харилцаатай байсан бөгөөд хэрэг гарах үед уур бухимдлаа барьж дийлээгүй тухайгаа мэдүүлсэн аж.

+ There are no comments

Add yours