“Капитал” банкны удирдлагуудыг мөрдөн шалгаж эхэлжээ

“Капитал” банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтнуудын үйлдэлд банкийг татан буулгахад хүргэсэн хууль бус үйл ажиллагаа байгаа эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ.

Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьж байгаа энэ хэрэгт мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулж эхэлсэн байна. Энэхүү шалгалтын явц байдал, үр дүн, хэргийн шийдвэрлэлтийн талаар тухайн бүрд нь прокурорын байгууллагаас мэдээлахээр болсон байна.

Б. Билгүүн

+ There are no comments

Add yours