Солонгос эмэгтэйн биед хүрсэн Монгол залууг цагдаагийн газраас шалгаж байна

Сөүлийн их сургуульд докторын зэрэг горилохоор суралцаж байгаа Монгол Улсын иргэн А /30 настай/-г хүчирхийллийн хэлбэрээр эмэгтэй хүний биед халдсан гэх хэргээр БНСУ-ын цагдаагийн газраас шалгаж байна.

Тодруулбал, А нь энэ сарын 9-ний өдөр Кван Ак дүүргийн нэгэн сауны газрын эмэгтэйчүүдийн амралтын өрөөнд орж, унтаж байсан Солонгос бүсгүйг биед нь хүрч илсэн аж. Дээрх эмэгтэй Монгол залууг эмэгтэй хүний биед хүчирхийллийн хэлбэрээр халдлаа хэмээн цагдаагийн газарт мэдэгджээ.

Сөүл хотын Кван Ак дүүргийн цагдаагийн газраас хяналтын камерын бичлэгийг шалган А-гийн үйлдлийг тогтоож, улмаар хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байгаа аж.

Б.Билгүүн

+ There are no comments

Add yours