Төв цэвэрлэх байгууламжинд дөрвөн хүн нас баржээ

Төв цэвэрлэх байгууламжийн осол болсон газар

Мягмар гарагийн 15.47 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт үйлдвэрийн осол гарсан дуудлага иржээ. Дуудлагын дагуу аврах ангийн албан хаагчид албан үүргээ гүйцэтгэж байгаад хорт хийнд хордсон есөн ажилтны тавыг нь аварсан байна. Үлдсэн таван хүн цэргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь харьцангуй сайн байгаа, удахгүй энгийн тасаг руу шилжүүлэхээр болсныг албаны хүмүүс мэдээлэв. Ажлын хэсгийн урьдчилсан мэдээллээр “Лаг шахах, сорох хоолойн носасыг орж нээх үед түүнд хуримтлагдсан хорт хий ажилтнуудыг амь насыг эрсдүүлсэн” гэжээ.

Ажлын хэсэг Төв цэвэрлэх байгууллагын үйл ажиллагааг хэвийн хэмжээнд орох хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах, хөдөлмөр хамгаалалт болон эрсдэлийн үнэлгээг хийж, мэргэжлийн байгууллагын оролцоотойгоор яаралтай хэрэгжүүлэх, цаашид дахин осол гарч болзошгүй нөхцөл байдлыг судлаж арилгах, мэргэжлийн байгууллагууд өөр хоорондоо уялдаатай ажиллахыг чиглэл болгосон байна.


21:05 2019/04/16

21 цагт ослын газар ажилласан ажлын хэсгийнхэн мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс “Хорт хийнээс болж есөн хүн хордсоны дөрөв нь харамсалтайгаар нас барсан байна. Амиа алдсан иргэд 30-35 насны залуучууд байсан. Үлдсэн таван хүн цэргийн эмнэлэгт эмчлүүлж байгаа.  Хоёр метр орчим хоолойг засах гэж орсон ажилтнууд хийнд хордсон” гэв


Төв цэвэрлэх байгууламжид өнөөдөр  ноцтой осол гарч, дөрвөн хүн амь насаа алджээ. Тодруулбал, энэ тухай дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газар болон цагдаагийн байгууллагад 15.45 цагийн орчимд бүртгэгджээ.

Эх сурвалжаас авсан мэдээллээр Төв цэвэрлэх байгууламжийн хоёр ажилтан лаг руугаа унасан байна. Тэднийг аврахаар хоёр ажилтан оролдсон ч араас нь унаж, осолджээ. Химийн бодист хордсоны улмаас лаг руугаа унаж, осолдсон гэдэг мэдээлэл байгаа юм. Осол гарсан газрыг цагдаагийнхан хамгаалалтад аваад байна.

Хамгийн сүүлийн мэдээллээр Онцгой байдлын албаныхан  лагд унасан иргэдийн цогцсыг бүгдийг гаргасан байна.

+ There are no comments

Add yours