850 жилийн түүхтэй Парисын дарь эхийн сүм галд өртөв

Хүн төрөлхтний түүх уран барилгын сонгодог дурсгалуудын нэг 850 жилийн түүхтэй Парисын дарь эхийн эхийн сүмд өчигдөр 6:50 цагт гал гарлаа. Галын улмаас тус сүмийн орой хэсэг нь бүхэлдээ шатаж унасан байна. Сүмийн орой хэсэг шатсан ч бусад хэсэг нь галд өртөөгүй аж. Галыг унтраахаар 400 гал сөнөөгч ажилласан байна. Эдгээр гал унтраагчдын шуурхай ажиллагааны үр дүнд сүмийн хоёр цамхагийн хэсгийг галаас хамгаалж чадсан байна. Тэд одоо ч сүмд ажиллаж түүхийн үнэт бүтээлүүдийг хамгаалах ажлыг хийж байгаа юм.

Парисын гэгээн Майкл Апутит болон Ерөнхийлөгч Эмануэль Макрон нар галыг унтраахаар холбогдох байгууллагууд ажиллаж байгааг онцлоод, франц хүн бүр галд гарсанд сэтгэл зовниж, сэтгэгдлээ илэрхийлж, нэгэн сүсэг бишрэлээр нэгдэж байгааг хэлсэн байна.

ШУУД БИЧЛЭГ ҮЗЭХ

https://www.facebook.com/murch.mn/videos/1347088745442938/

Тэр дундаа Ерөнхийлөгч Макрон энэ үйл явдлыг туйлын эмгэнэлт зүйл тохиолдлоо хэмээн харамсаж буйгаа илэрхийлээд бүх иргэдийн итгэл үндэсний бахархал болсон сүмээ маш хурдан хугацаанд сэргээн засварлах ажлыг хийнэ хэмээн хэлжээ.

Парисын Дарь Эхийн сүмийн ойр орчмын гудамж талбайд иргэд цугларан галыг унтраах үйл яьцыг ажиглахын зэрэгцээ тэд түүхийн дурсгалт сүмийг шатаж байгааг харан нулимсаа барьж чадахгүй байсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээллэж байна.

Тухайн үед сүм дотор сэргээн засварлах ажил явагдаж байсан нь гал гарах гол шалтгаан болсон гэж таамаглаж байна.

Сүмийн ойр орчмын барилгуудаас хүмүүсийг нүүлгэж, ойролцоох гудамж, метроны өртөөг хаажээ. Түймрийг усаар унтраах үед сүмийн чулуун байгууламжууд усыг шингээж, хүндэрснээс нурах аюул үүсэх магадлалтайг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Парисын Дарь эхийн сүм нь жилд 13 сая жуулчин хүлээж авдаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ Эйфелийн цамхагийг давдаг байна.

19 дүгээр зуунд Францын нэрт зохиолч Виктор Хюго “Парисын Дарь эхийн сүм” алдарт романдаа сүмийн ур хийц, бүтцийн талаар маш дэлгэрэнгүй бичсэн нь тухайн үед Парист моодноос гараад байсан Готик хэв маягийн уг сүмийг дахин олны анхаарлын төвд оруулж байжээ.

+ There are no comments

Add yours