Рашаантын ТАЦ-ийн дээврийг мөргөсөн жолооч төлбөрийг барагдуулна гэв

Товчооны замд “North benz” маркийн автомашин нь зам тээвэр хөгжлийн төвийн харьяа “Рашаант”-ын төлбөр авах цэгийн /ТАЦ/ дээврийг мөргөсөн осол энэ сарын 14-ны өдөр гарсан юм. Ослын улмаас хүн гэмтэж бэртээгүй, жолооч нь эрүүл байсан талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Одоогийн байдлаар хэргийг нийслэлийн Сонгинохайрхан дэх цагдаагийн хэлтэс шалгаж байгаа бөгөөд хараахан ослын үнэлгээ нь гараагүй байна. Ослын үнэлгээ гарсны дараа төлбөрийг жолооч төлж барагдуулах аж. Дээрх ТАЦ нь дээрээ өндрийн заалттай ч “North benz” маркийн автомашины жолооч тэрхүү заалтыг хараагүй бололтой.

Эргэн сануулахад, 2018 оны дөрөвдүгээр сард мөн дээрх ТАЦ-ийн дээврийн өндрийн хязгаарлалтыг хүнд даацын ачааны машин мөргөсөн хэрэг гарч байсан юм.

+ There are no comments

Add yours