Хүүхдийн тоглоомын талбайд зөвшөөрөлгүйгээр байрласан ТҮЦ-ний үйл ажиллагааг зогсоолоо

Мөрч
Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо 34 дүгээр байрны урд хүүхдийн тоглоомын талбайд байрлах “Түргэн хоол” нэртэй ТҮЦ-нд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар, газар эзэмших, ашиглах зөвшөөрөлгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, цэвэр, бохир усны хэсгийн болон төвлөрсөн системд холбогдоогүй байранд хоол үйлвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсныг зогсоосон байна.

Улмаар дүүргийн Газрын албанд газар чөлөөлүүлэх албан бичгийг хүргүүлсэн ажээ.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Иргэний Өнцөг