АНУ-д алга болсон монгол эмэгтэй эсэн мэнд олджээ

АНУ-ын Чикаго хотод амьдардаг 32 настай монгол эмэгтэй А нь ор сураггүй алга болсон талаарх мэдээлэл өчигдөр гарсан билээ. Дээрх мэдээллийн дагуу бүсгүйг эрэн хайх ажиллагааг хувийн мөрдөгчийн хамт Чикаго хотод ажиллаж, амьдардаг монголчууд идэвхтэй зохион байгуулсан байна. Эрлийн үр дүнд бүсгүйг өчигдөр тус хотоос эсэн мэнд олжээ.

Бүсгүй алга болсон хугацаанд гэмт хэргийн золиос болоогүй бөгөөд арав гаруй хоног эмнэлэгт хэвтэхдээ хүндэтгэх шалтгааны улмаас холбоо барих боломжгүй байсан гэдгээ ярьжээ. Түүнийг эрэн хайх ажилд АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас дэмжлэг үзүүлэн ажилласан байна.

+ There are no comments

Add yours