“Тод каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүллээ

Өөх соруулах мэс ажилбар хийхдээ алдаа гаргаж хүний амь насанд хүрсэн “Тод каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг Нийслэлийн эрүүл мэндийн газраас түдгэлзүүлжээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Нийслэлийн комиссын 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн хурлаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрийн албан бичигт дурдсан дүгнэлтийг үндэслэн “Тод ББ” ХХК-ийн “Тод каннам” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байна.

+ There are no comments

Add yours