З.Баянсэлэнгэ нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал болно

Маргааш буюу энэ сарын 10-ны өдрийн 9:30 цагт Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хурал болно.

Уг шүүх хурал энэ сарын 8-ны өдөр болох байсан ч З.Баянсэлэнгийн өмгөөлөгч Б.Оюунбилэг шүүх хуралдаан давхацсан тул хойшлуулах хүсэлт ирүүлснээр шүүх хуралдааныг хойшуулах шийдвэр гарсанаар маргааш болох тов гарсан билээ.

+ There are no comments

Add yours