Гишүүд ХЭҮК-ийн илтгэл, УЕП-ын мэдээллийг харьцуулж мэтгэлцдэг болно

Хүний эрхийн үндэсний комиссоос жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг УИХ-д өргөн мэдүүлдэг. Гэвч холбогдох Байнгын хороо, дэд хороогоор оруулж, чиглэл өгсөн тогтоол гаргасан төдийгөөр хэлэлцсэн нэр зүүж өнгөрдөг байдлыг өөрчлөхөөр болсныг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Тэрээр “Энэ хаврын чуулганаас эхлээд илтгэлийг, эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээлэлтэй зэрэгцүүлэн, мэтгэлцэх зарчмаар Байнгын хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал хэлэлцүүлдэг болгож байна. Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаархи илтгэл, хүний эрх, хууль, шүүх засаглалын шинэчлэлийн асуудлыг нухацтай хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар оруулж шийдвэрлүүлэхийг Хууль зүйн байнгын хороо болон Хүний эрхийн дэд хороонд даалгаж байна” гэлээ.

+ There are no comments

Add yours