Төв банк он гарсаар 540 сая ам.доллар зах зээлд нийлүүлжээ

Ам.долларын ханш өнгөрсөн жилээс эхлэн тасралтгүй өссөнөөс үүдэн Төв банк 2018 онд 1.2 тэрбум ам.долларын интервенц хийсэн. Тэгвэл он гарснаар өнөөдрийн байдлаар 540 сая ам.долларыг зах зээлд нийлүүлжээ. Энэ долоо хоногт л гэхэд хоёр удаа 70 гаруй сая ам.долларыг зах зээлд “цутгасан” байна.

Төв банкны нэрлэсэн ханшаар өнөөдөр ам.доллар 2631 төгрөгтэй тэнцэж байна.  Энэ нь өнгөрсөн сараас 16.31 төгрөгөөр буурсан дүн юм.

Д. Оргих

 

+ There are no comments

Add yours