Ерөнхийлөгч Х.Баттулга “Тусгаар тогтнол” шүлгийг сурагчийн хамтаар уншлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн жил Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг Сүхбаатарын талбайд 2222 сурагчийн хамтаар уншлаа.

Уг арга хэмжээ эх оронч сэтгэл, тусгаар тогтнолын ухагдахууныг шүлгээр дамжуулан илэрхийлэх ач холбогдолтой бөгөөд “Тусгаар тогтнол” шүлгийг Үндэсний бахархалт шүлэг болгох зорилготой юм байна.

Шүлэг уншиж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: “Сайн байцгаана уу. Өнгөрсөн жил нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” цогцолбор сургуулийн 3333 сурагч Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдоржийн “Тусгаар тогтнол” шүлгийг Эзэн Чингис хааны хөшөөний өмнө Жанжин Сүхбаатрын талайд уншсан. Уг үйл ажиллагаанд миний бие хамтран оролцсон юм. Тусгаар тогтгол нь гүн утга, өргөн агуулгатай үг. Та бидний олон мянган жилийн түүх соёл, уламжлал, язгуур сэтгэлгээ, газар нутаг, хил хязгаар, баатарлаг тэмцэл, ололт амжилт, алдаа оноог шингээж байдаг юм. Тусгаар тогтнол хэмээх энэ үгэнд эх оронч өвөг дээдсийн халуун амь, чин сэтгэл, хүсэл тэмүүлэл шингэж бидний монголын өнгөрсөн, одоо, ирээдүй бүтнээрээ багтсан байдаг. Тусгаар тогтнол бол хүссэн үндэстэн бүрт олддоггүй эрхэм нандин боломж билээ. Хэдэн арван саяар тоологдох хүн амтай үндэстэн хэдэн зуун жилийн турш тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж амжилт олоогүй жишээ олон байдаг. Гуравхан сая хүнтэй ч дэлхийн хоёр том гүрний дунд туурга тусгаар эрх чөлөөтэй оршин тогтнож буй Монгол Улсаараа бид бахархах ёстой” гэв.

+ There are no comments

Add yours