Монголд гоо сайхны хагалгаанд орсон эмэгтэй нас баржээ

Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хувийн эмнэлэгт гуравдугаар сарын 26-ны өдөр гоо сайхны хагалгаанд орсон эмэгтэй нас баржээ.

Тодруулбал, 29 настай эмэгтэй гоо сайхны өөх соруулах хагалгаанд орж байгаад зүрх нь зогсож улмаар яаралтай түргэн тусламжаар Улсын нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлэгдэж байгаад дөрөвдүгээр сарын 01-ний өдөр нас барсан аж. Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд тус гоо сайхны мэс засал хийсэн эмнэлэгт шалгалт явуулж байна.

+ There are no comments

Add yours