Иргэдтэй зээлийн гэрээ байгуулан их хэмжээний хохирол учруулжээ

Мөрдөн байцаах албанаас залилах гэмт хэргийг шалгаж байгаа талаар мэдээллээ.

Тодруулбал, “Лимитлесс Бридж” ХХК нь Уул уурхай, барилга, зам тээвэр гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шинээр хөрөнгө оруулалтын төсөл явагдаж байна. Та манай компанид 2,050,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийснээр нэг сарын дараа 5,000,000 төгрөг болгож авна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж иргэдтэй зээлийн гэрээ байгуулан их хэмжээний хохирол учруулсан байна. 

Уг хэргийн улмаас хохирсон иргэд Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ирж уулзана уу. Холбогдох утас:99092669

Мөн иргэд та бүхэн дээрх төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү.

 

Эх сурвалж: ЦЕГ

+ There are no comments

Add yours