Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн этгээдүүдийн хэргийг шүүхэд шилжүүллээ

Албан үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Сүхбаатар дүүрэг дэх цагдагийн хоёрдугаар хэлтсийн эргүүлийн цагдаа-жолооч, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь мөрдөс нэгт 1000 цагдаагийн алба хаагч өнгөрөгч оны аравдугаар сарын 19-ний өдөр Нийслэлийн цагдаагийн газраас үдэн гаргасан билээ.

Хэргийг эргэн сануулбал, 2018 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 11:00 цагт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэмт этгээдүүдийн халдлагад өртөж харамсалтайгаар амиа алдсан юм. Залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа нар “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагч саатуулан шалгаж байх үед нь зугтаж, түүнийг машинаараа чирж биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрыг орхин зугтсан байдаг. Гэмт этгээдүүд машинаа орхин ойд бүгж байхад нь тусгай албаны алба хаагчид илрүүлсэн баривчилсан юм.

Гэмт этгээдүүд талийгаач цагдаагийн алба хаагчийг хурдтайгаар чирч, давхиснаас үүдэн гавлын яс цуурсан, тархи бяцарсан, тархинд цус харвасан гэсэн оноштойгоор ГССҮТ-д хүргэгдэж, хагалгаанд орсон ч хагалгааны дараах хүндрэлээ даалгүй таалал төгссөн билээ. Тэрээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэсийн алба хаагч, ахлах ахлагч цолтой нэгэн байсан юм.

+ There are no comments

Add yours