85 настай Ц.Раднаа гурван алтан медаль хүртлээ

Польш улсын Торун хотноо энэ сарын 23-30-ны өдрүүдэд Хөнгөн атлетикийн мастерсын ДАШТ болж өнгөрлөө. 88 орны 5000 гаруй тамирчин оролцсон уг тэмцээнд манай улсаас 13 тамирчин оролцсон. Үүнд, Ц.Раднаа 85 насны ангилалд 400 метр, саадтай 60 метрийн гурвын харайлтын төрөлд гурван алтан медаль, нэг мөнгөн медаль авч дэлхийн гурван удаагийн аварга болж медалийн тавцанд эх орныхоо төрийн дууллыг эгшиглүүллээ. Мөн эмэгтэй 80 насны ангилалд ОУХМ Т.Цэрэндолгор шидэлтийн 5 төрлөөр нэг алт, 4 мөнгөн медаль хүртэн, дэлхийн тавцанд 9 дахь удаагаа гарсан байна.

+ There are no comments

Add yours