Ховд голд осолдсон зургаан настай хүүгийн цогцсыг олжээ

Хоёрдугаар сарын 13-ны өдөр Ховд голын усанд эндсэн зургаан настай хүүхдийн цогцсыг олжээ.

Тодруулбал, тухайн үед хүүг осолдсон тухай дуудлагыг аймгийн Онцгой байдлын газарт хүргүүлсэн байдаг. Уг мэдээллийг хүлээн авснаас хойш алба хаагчид тасралтгүй долоо хоног эрэн хайсан ч үр дүнд хүрэхгүй байсан аж. Эрэн хайх ажиллагаа үр дүнгээ өгөөгүй учир ар гэрийн хүсэлтээр эрлийн ажиллагааг хоёрдугаар сарын 19-ны өдөр зогсоосон байжээ. Харин хүүгийн цогцосыг энэ сарын 29-нд онцгой байдлын алба хаагчид саналт хийж байх үеэр олсон байна.

+ There are no comments

Add yours