Авлигын хэрэгт буруутгагдсан албан тушаалтанд 14 жилийн хорих ял оноожээ

Хахууль авсан хэрэгт буруутгагдсан Хятадын Коммунист намын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга асан Лу Вэйд Жөжян мужийн Нинбо хотын Ардын дунд зэргийн шүүх 14 жилийн хорих ял оноожээ. Түүнчлэн түүнийг 3 сая юань буюу 450 мянга орчим ам.доллараар торгосон байна.

Хууль бусаар олж авсан түүний бүх мөнгө, эд хөрөнгийг хураан авах аж. Лу Вэй буруугаа хүлээж, давж заалдахгүй гэдгээ мэдэгдсэн байна.

Шүүхээр хянан шийдвэрлэх явцад Хятадын Кибер аюулгүй байдал, мэдээлэл зүйн асуудал хариуцсан удирдах төвийн тамгын газрын дарга бөгөөд Коммунист намын Төв хорооны суртал ухуулгын хэлтсийн орлогч дарга асан Лу Вэй гуравдагч этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн албан тушаалаа ашиглаж, 32 сая юанийн хахууль авсныг илрүүлжээ.

+ There are no comments

Add yours