Засгийн газар хуралдаж байна

Хуваарийн дагуу Засгийн газрын хуралдаан өчигдөр буюу лхагва гаригт болох ёстой байсан ч УИХ-ын чуулганы хуралдаан давхацсан тул өнөөдөр болгон хойшлуулсан. Уг хуралдаанаар Монгол улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн тухай, “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийн тухай, Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн тухай, Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоог батлах тухай зэрэг 14 асуудал хэлэлцэж, Засгийн газрын гишүүд 12 асуудлыг танилцуулж буй юм.

Мөн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтэц, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудалЗасгийн газрын гишүүн
1.Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухай*Ө.ЭНХТҮВШИН
2.“Засгийн газарт чиглэл өгөх тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төсөлд өгөх Засгийн газрын санал дүгнэлтийн тухайЛ.ОЮУН-ЭРДЭНЭ
3.Жагсаалт батлах тухай*Н.ЦЭРЭНБАТ
4.Монгол, Сербийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн тухайД.ЦОГТБААТАР
5.Хэлэлцээр батлах тухайД.ЦОГТБААТАР
6.“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийн тухайЦ.НЯМДОРЖ
7.Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайХ.БАДЕЛХАН
8.Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоог батлах тухайХ.БАДЕЛХАН
9.Барилгын үйл ажиллагаанд олон улсын байгууллага, гадаадын барилга байгууламжийн норм, дүрэм, стандартыг бүртгэх, хэрэглэх журам батлах тухайХ.БАДЕЛХАН
10.Дүрэм шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайХ.БАДЕЛХАН
11.Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн тухайЁ.БААТАРБИЛЭГ
12.Мөнгөн шагнал олгох тухайЁ.БААТАРБИЛЭГ
13.Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухайЁ.БААТАРБИЛЭГ
14.Бусад асуудал*У.ХҮРЭЛСҮХ
Танилцуулах асуудал
15.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, дотоод гадаадын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, олон нийтийн оролцоо, дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа Дорнод аймгийн Халхгол сумын төвийг шинэчлэх “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажлын явцын талаарЛ.ОЮУН-ЭРДЭНЭ
16.Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын гадаад томилолтын дүнгийн талаарЛ.ОЮУН-ЭРДЭНЭ
17.Эрчим хүчний сайдын гадаад томилолтын талаарЛ.ОЮУН-ЭРДЭНЭ
18.Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2018 оны худалдан авах ажиллагааны тайлангийн талаарЧ.ХҮРЭЛБААТАР
19.Сангийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаарЧ.ХҮРЭЛБААТАР
20.БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн стандартын талаар*Х.БАДЕЛХАН
21.Барилга, хот байгуулалтын сайдын гадаад томилолтын дүнгийн талаарХ.БАДЕЛХАН
22.Шинжлэх ухааны байгууллагын бүтэц, зохион байгуулалтын талаарЁ.БААТАРБИЛЭГ
23.Боловсролын салбарт хэрэгжиж байгаа концессын зарим төсөл, арга хэмжээний талаарЁ.БААТАРБИЛЭГ
24.Гачууртын уулзвараас Налайх-Чойрын салдаг хэсэг хүртэлх 20,9 км авто замын төслийн талаарБ.ЭНХ-АМГАЛАН
25.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаарД.СУМЪЯАБАЗАР
26.Эрчим хүчний сайдын гадаад томилолтын дүнгийн талаарЦ.ДАВААСҮРЭН
27.Эрүүл мэндийн сайдын гадаад томилолтын дүнгийн талаарД.САРАНГЭРЭЛ

+ There are no comments

Add yours