Монгол иргэдийг Эрээнд хар тамхи зөөвөрлөгч болохоос болгоомжил

Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Эрээн хотын Дотоодыг хамгаалах товчоотой дахин хамтран ажиллахаар болж, хамтын ажиллагааны төлөвлөгөөнд 2019 оны 3 дугаар сарын 18-нд гарын үсэг зурлаа.
Хамтран ажиллах төлөвлөгөөнд Эрээн хотын шинэ, хуучин зээл дээр бичиг баримт барьцаалж мөнгө зээлдүүлдэг этгээдүүдийн үйл ажиллагааг таслан зогсоох, биеэ үнэлэх, мөрийтэй тоглох, хар тамхи татах, зөөвөрлөх гэмт хэргийн хохирогч, хамтрагч болохоос урьдчилан сэргийлэх зэрэг ажлууд тусгагджээ.

2017 оны статистик мэдээллээр БНХАУ-ын Эрээн хотод 559 монгол сурагч, 459 монгол оюутан суралцаж байгаа юм.

 

ЭРЭЭН ДЭХ КОНСУЛЫН ГАЗАР

+ There are no comments

Add yours