Хятадын эдийн засгаас болж  Монголын зах зээл хохирох уу

Moody’s Investors Service компанийн шинээр гаргасан тайланд Ази, Номхон Далайн бүс нутгийн 23 улсын эдийн засаг Хятадын өсөлтийн удаашралаас хэрхэн хамаарахыг дүгнэжээ.

Ингэхэд Хятадтай хийдэг худалдаанаас ихээхэн хамааралтай Монгол, Сингапур, Өмнөд Солонгос, Вьетнам, Хонг Конгийн эдийн засагт хамгийн их сөрөг нөлөө үзүүлнэ гэж дүгнэсэн байна. Тодруулбал эдгээр орнуудын Дотоодын Нийт Бүтээгдэхүүний бодит өсөлтөд энэ жил хамгийн их бууралт ажиглагдах гэнэ.

“Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлт 2017 онд 6.9 хувь, 2018 онд 6.6 хувь байсан бол 2019-2020 онд 6 хувьд хүрэх төлөвтэй байгаа нь бүс нутгийн орнуудын экспортод нөлөөлж, цаашлаад эдийн засгийн өсөлтийг нь сааруулахаар байна” гэж тус тайланд өгүүлжээ.

Харин Хятадтай ижил бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулдаг улс орнууд Америк-Хятадын худалдааны маргаанаас үүдэлтэйгээр урт хугацаандаа эдийн засгийн хувьд нааштай үр дүнд хүрнэ гэж дүгнэсэн байна.

Хятадын экспортыг орлож, ашиг хүртэх эдгээр улсуудад Вьетнам, Өмнөд Солонгос, Тайланд, Тайвань, Малайзыг нэрлэжээ.

 

Эх сурвалж: Straits Times

+ There are no comments

Add yours