Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэв

Хуулийн байгууллагад шалгагдаж буй шүүгч нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 14-ний өдөр гаргажээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн саналын дагуу Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүгч С.Батжаргал, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн байна.

Нэр бүхий хоёр шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлж хэргийг шалгах, мөрдөн байцаах үндэслэлтэй хэмээн тус зөвлөлөөс санал ирүүлсэн ажээ. Эрх бүхий байгууллагаас зохих шийдвэр гарах хүртэл бүрэн эрхийг түдгэлзүүлсэн тухай Ерөнхийлөгчийн зарлигийг доор хавсаргав.

Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэв

Ерөнхийлөгч Х.Баттулга нэр бүхий шүүгчдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэв

+ There are no comments

Add yours