Согтуугаар машин жолоодож яваад нууранд цөмөрчээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгон багийн Далайн хоолой гэдэг газар тус тосгоны харьяат иргэн, 20 настай, эрэгтэй О гэгч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодож яваад Хөвсгөл нууранд цөмөрчээ.Онцгой байдлын алба хаагчид даваа гаригийн орой уг дуудлагын дагуу очиж иргэн О-г нуураас эсэн мэнд гаргаж авсан байна. Харин түүний “Старикс” загварын суудлын автомашиныг маргааш өдөр нь нуураас татаж гаргажээ.

+ There are no comments

Add yours