Н.Батбаяр Б.Гарамгайбаатар нарын шүүх хурал эхэллээ

Өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт холбогдох шүүх хурал 09.30 цагаас эхэллээ.

Уг шүүх хурлыг өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд товлосон ч өмгөөлөгч Л.Данзанноров, Б.Мөнхбат нар хэргийн материалтай танилцаагүй тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулсан билээ.

Шүүгдэгчдийн хэргийг эргэн сануулахад, Н.Батбаярын хувьд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис”, “Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан. Харин Б.Гарамгайбаатарын хувьд бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэх асуудлаар нь шалгаж эхэлсэн байдаг. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасны дагуу яллагдагчаар татсан юм.

+ There are no comments

Add yours