БНХАУ “Үнэгний ав”-аа “Тэнгэрийн тор-2019” болгон үргэлжлүүлнэ

БНХАУ гадаад руу зугтсан авлигачдыг баривчлан авчрах ээлжит ажиллагаагаа эхлүүлснээ мэдэгджээ. Тус улсын Коммунист намын Төв хорооны Авилгын эсрэгажлыг зохицуулах албаны гадаад руу зугтсан авилгачдыг баривчлах, тэдний гадагшаа зөөсөн эд хөрөнгийг эгүүлэн авчрах ажлын хэсэг хуралдаж гадаад руу зугтсан авилгачдад чиглэсэн “Тэнгэрийн тор-2019” үйл ажиллагааг эхлүүлэхээр болсон байна. Энэ үйл ажиллагаа гол гол улс орнууд, чухал хэрэгт анхаарал хандуулж, гадаад руу зугтсан авилгачдыг эх орондоо авчрах юм байна.

БНХАУ 2015 оноос эхлүүлсэн гадаад руу зугтсан авилгачдыг баривчлах “Үнэгний ав” үйл ажиллагаагаа ийнхүү “Тэнгэрийн тор” болгон үргэлжлүүлж байгаа ажээ. Гадаад руу зугтсан авилгачдыг дипломат харилцаа, хууль эрх зүй, хуулийн хэрэгжилт, санхүүгийн аргаар нэхэмжлэн баривчилдаг байна. Эх сурвалжийн мэдээлснээр, 2018 онд тус үйл ажиллагааны явцад, нийт 1335 гэмт хэрэгтнийг улсдаа эргүүлэн авчирсан бөгөөд хурааж авсан хөрөнгө мөнгөний хэмжээ 3.5 тэрбум юаньд хүрчээ.

Б.Баатар

БНХАУ "Үнэгний ав"-аа "Тэнгэрийн тор-2019" болгон үргэлжлүүлнэ

 

+ There are no comments

Add yours