Талх чихэр”-ийн “Жимстэй” боовноос үл таних биет гарч ирсэн үү

“Талх чихэр” компанийн үйлдвэрлэдэг  “Жимстэй” боовноос үл таних биет гарч ирсэн гэх постийг цахим сүлжээнд олон хүн шэйрлэж байна.

Тодруулбал, нэгэн иргэн өөрийн цахим хуудсандаа, “Талх чихэрийн жимстэй боовноос ийм үл таних биет гарлаа. Юу гэдгийг нь бодоод олохгүй юм аа. Маш хатуу. Яагаад хүнсний бүтээгдэхүүнд ийм хариуцлагагүй хандаж байгаа юм бэ” хэмээн нийтэлжээ.

Өнгөрсөн тавдугаар сард бас нэг залуу өөрийн цахим хуудсандаа “Талх чихэр” компанийн үйлдвэрлэдэг  “Нахиа” боовноос хоёр хүүхэд хордлого авч эмнэлэгт хүргэгдлээ хэмээн нийтэлж байсан юм.

+ There are no comments

Add yours