• Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

    2019-07-18

    0

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2019 оны 07 дугаар сарын 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын […]

  • Гэнэтийн үер усны аюулаас сэрэмжил

    2019-07-18

    0

      Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай […]

Насны хишиг”-ийг өнөөдрөөс олгож эхэллээ

Пүрэв Дашдорж

Сар шинийн өмнөх “Насны хишиг”-ийг өнөөдрөөс эхлэн олгож эхэллээ. Засгийн газрын 2016-2020 оны зорилтод 65 болон түүнээс дээш насны ахмадуудад баяр наадмыг тохиолдуулан жилд хоёр удаа “Насны хишиг”-ийг олгохоор болсон.

Энэ жил 160 гаруй мянган ахмадад “Насны хишиг” олгохоор тооцож, улсын төсөвт 22.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. “Насны хишиг”-ийг 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай бол 80 мянга, 80-89 настай бол 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөг олгох журамтай.

“Насны хишиг”-т хамрагдахын тулд насны болзол хангасан ахмад настан өөрийн биеэр эсвэл түүний итгэмжлэгдсэн этгээд нь насны хишиг авах хүсэлтээ иргэний үнэмлэх эсвэл улсын бүртгэлийн лавлагааны хамт харьяа аймаг, дүүргийн сум, хорооны халамжийн мэргэжилтэнд гаргах ёстой юм.

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээлэл

Иргэний Өнцөг