Ашиглагддаггүй хэрнээ мөнгө болдог зүйлс

Хуучин, бас хог болон хаягддаг зүйлсийг интернэт худалдаагаар борлуулж мөнгө болгох боломж бий гэдгийг мэдэх үү. Айл бүрт хэзээ нэгэн цагт хэрэглэнэ гэж аваад мартсан, сэтгэлд нийцээгүй бэлэг, хог хаягдал болдог зүйл бий.Тэгвэл тэднээс интернэт худалдаагаар хүмүүс шуураад л авдаг зүйлсийг нь онцлон танилцуулья.

  1. Хайрцагнууд

Айл бүрт элбэг байдаг ашиглагддаггүй хэрнээ мөнгө болдог зүйлс

Интернэт худалдааны томоохон сайтын нэг eBay дээр American Girl хүүхэлдэйн хайрцаг 45 ам.доллараар зарагддаг. Үүний зэрэгцээ iPhone утасны, бусад электрон бараа, брэндийн нэрийн хүүхэлдэй, тоглоомнуудын хайрцагнууд ч өөрийн гэсэн эрэлт, нийлүүлэлттэйгээр зарагддаг. Тэгвэл хэн ийм хайрцгийг худалдаж авдаг болон юу хийдэг талаарх асуулт төрөх нь тодорхой. Интернэт худалдаагаар зарагддаг хайрцагнуудын дийлэнхийг цуглуулагчид болон дамын наймаачид авдаг. Тэд хаа нэгтэйгээс авсан хүүхэлдэйгээ засч сэргээхийн зэрэгцээ гаднах хайрцгийг нь олж авснаар цуглуулгаа жинхэнэ утгаар нь бий болгодог байна. Харин дамын наймаачдын хувьд хуучин, засварт орсон ухаалаг утас, электрон барааг оригнал барааны хайрцагт хийн худалдан авагчдыг хуурч ашиг олдог гэнэ. Ориг хайрцагт хийсэн хуурамч бүтээгдэхүүн худалдан авах эсэх нь тухайн хүний сонор сэрэмжийн асуудал гэж үзэх юм бол танд оригнал iPhone утасныхаа хайрцгийг 10 ам.доллараар зарах боломж байгааг дуулгах хэрэгтэй биз.

  1. Плакат буюу зурагт хуудсууд

Айл бүрт элбэг байдаг ашиглагддаггүй хэрнээ мөнгө болдог зүйлс

Винтаж стилийн зурагт хуудаснууд интернэт худалдаанд хамгийн эрэлттэй, мэдээж үнэд хүрдэг зүйлсийн тэргүүнд бичигддэг . Хуучны постер, дайны эсрэг гэх мэт ухуулах хуудас, мөн кино билет гээд винтаж хэвлэмэл зүйлсийг цуглуулагчид дэлхий даяар хэдэн зуун сая бий гэнэ. Тиймээс л та аав ээжийнхээ залуудаа өрөөгөө чимэглэдэг байсан зурагт хуудас, кино постер, анхны болзоон дээрээ үзсэн киноны тасалбарыг олсон бол хаяхаасаа өмнө интернэт худалдаанд зар тавиад үзээрэй.

  1. Цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн зүйлс

Айл бүрт элбэг байдаг ашиглагддаггүй хэрнээ мөнгө болдог зүйлс

Цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн зүйлс, эсвэл худалдаанд гаргасан ч амжилт олоогүй содон амттай хүнсний бүтээгдэхүүн, гаж гэмээр бүтээл цуглуулагчид ч бий. Хүнсний бүтээгдэхүүний хувьд ногоон цайтай Кит Кат өрмөнцөрөөс эхлээд далайн байцааны амттай Lays шарсан төмс гэх мэт зүйлс санаанд оромгүй үнээр буюу 12 ам.доллараас эхлэн зарагддаг. Танд буй зүйл цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн, одоо нүдний гэм болсон байх тусмаа үнэ нь өснө гэж мэд.

  1. Хог биш хог

Айл бүрт элбэг байдаг ашиглагддаггүй хэрнээ мөнгө болдог зүйлс

Ариун цэврийн цаасны хатуу гол, Kinder хэмээх өндгөн шоколадны тоглоомын шар сав гээд хог болдог зүйлсийг бөгнүүлэн худалдаалж багагүй мөнгө олох боломжтой. Тухайлбал ариун цэврийн цаасны 100 ширхэг хатуу голыг eBay сайтад 15 ам.доллараар худалддаг бол Kinder өндгөн шоколадны тоглоомны шар хайрцгийг 50 ширхэгийг 4 ам.доллараар худалдаж авах хүн үргэлж бэлэн байдаг. Оросын buy and sell сайтаас эхлээд алдартай eBay дээр ч хаягдал зүйлсээр урлагийн бүтээл туурвигчид, гар урлалын зүйлс хийдэг хүмүүс дүүрэн бий. Тиймээс хогоо ангилж ялгаад, үнэд хүрч болох нэр дурдсан зүйлсийг багцлан цуглуулж эхлээрэй.

  1. Үнэртний болон косметик бүтээгдэхүүний савнууд

Айл бүрт элбэг байдаг ашиглагддаггүй хэрнээ мөнгө болдог зүйлс

Хуучин эдлэл, хоосон ч хамаагүй винтаж стилийн зүйлс худалдан авах дуртай хүмүүсийн дийлэнх нь цуглуулагчид байдаг. Гэхдээ нөгөө талд дамын наймаачид, луйварчид ч бий. Луйварчид, хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид алдартай брэндүүдийн хоосон сав, шилэн лонх, уруулын будагны сав гэх мэтийг худалдан авч дотор нь өөрсдийн найруулсан хуурамч бүтээгдэхүүнээ хийн багахан хямдруулж заран ашиг олдог.

  1. Электрон бараанууд

Айл бүрт элбэг байдаг ашиглагддаггүй хэрнээ мөнгө болдог зүйлс

2000-аад оны хүүхдүүдийн хувьд ямар зориулалтаар, хэрхэн хэрэглэдэг байсныг нь ч мэдэхгүй зүйлсийн тоонд ордог болсон кассетны хөгжим, VHS хуурцаг, приставкa, Walkman чихэвчний хөгжим, mp3 тоглуулагч eBay дээр 400 ам.доллараас буудаггүй. Дажгүй үнэд хүрдэг эдгээр зүйлс эмээ өвөөгийн чинь авдрын мухар, аавын чинь гражид байх вий.

  1. Тоглоомууд

Айл бүрт элбэг байдаг ашиглагддаггүй хэрнээ мөнгө болдог зүйлс

XIX зууны үеийн хүүхэлдэйнээс эхлээд 70, 80-аад онд үйлдвэрлэгдсэн усны резинэн нугас гэхчилэн аль болох эртний тоглоомууд байх тусмаа үнэд хүрдэг. Носталжи тоглоомууд хамгийн багадаа 200 ам.доллараар зарагддаг байна. PEZ –ийн дуудлага худалдаагаар 1982 онд үйлдвэрлэгдсэн модон хүүхэлдэй 32000 ам.долларт ч хүрсэн удаатай.

+ There are no comments

Add yours