Урвагч гэх З.Пагмажавд холбогдох хэргийг шүүх хурал хойшилжээ

УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн туслахаар ажиллаж байсан З.Пагмажавд холбогдох хэргийг арванхоёрдугаар сарын 14-ний өдөр Улсын Дээд шүүхэд хэлэлцсэн билээ. Шүүх хурлаар шүүгдэгчийн өмгөөлөгч гадаад ажилтай яваа гэх шалтгаанаар хурлыг хойшлуулах шийдвэр гаргасан.

Түүнийг гадаадын тусгай албадад мэдээлэл дамжуулсан гэх хэргээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 16 жилийн хорих ял авсан билээ. Харин шүүгдэгчийн өмгөөлөгч хоёр шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн Улсын Дээд шүүхэд хандсан.

З.Пагмажав нь УИХ-ын гишүүн М.Батчимэгийг Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын бодлогын зөвлөхөөр ажиллаж байх үеэс зөвлөхөөр нь ажилласан. М.Батчимэг гишүүний хувьд Тайвань улсад 2005-2008 оны хооронд Тайбэй дахь Улаанбаатарын худалдаа, эдийн засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүнээр ажиллаж байсан аж.

1 Comment

Add yours

+ Leave a Comment