Шуудангаар хар тамхи худалдан авдаг байсан этгээдүүдийг баривчилжээ

 

Арван нэгдүгээр сарын 21-ний өдөр Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хамтран шуудангаар хар тамхи оруулж ирдэг бүлэглэлийг үйлдэл дээр нь баривчилжээ. Тодруулбал, 18-21 насны гурван этгээд БНХАУ-аас олон улсын шуудангаар ирсэн шахмал хэлбэртэй метафетаминыг хүлээн авдаг байсан аж. Дээрх хар тамхи худалдан борлуулдаг байсан сэжигтэй этгээдүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулан шалгаж байна. Шалгалтын явцад хар тамхины төрлийн бодисыг онлайнаар захиалан авдаг бөгөөд сэжигтнүүд тооцоогоо биткойн буюу цахим мөнгөөр хийдэг байсан нь тогтоогджээ.

Дээрх тохиолдлоос үзэхэд хар тамхины наймаа улам газар авч, интернет, олон улс дамжсан шуудан ашиглах нь нэмэгдэж байна. Энэ үйл ажиллагаа улам мэргэшсэн, зохион байгуулалттай, сүлжээ болж байгааг албаныхан онцлон дурдаж байгаа юм.

+ There are no comments

Add yours