Татан буугдсан “Grafton” коллежид 20 гаруй монгол оюутан суралцдаг байжээ

Ирландын нэгэн хувийн сургууль болох “Grafton” коллеж татан буугдсан байна. Тус коллежид 20 гаруй монгол оюутан суралцдаг байжээ. Түүнчлэн Монголоос дахин 10 гаруй оюутан суралцахаар бүртгүүлж нэг хүний 2000 орчим еврог сургалтын төлбөрт төлөөд байсан юм байна. Хилийн чанад дахь монголчуудын холбооноос цаашдаа суралцахыг хүссэн сургуулиа маш сайн судалж, тухайн хот, улсад суугаа Элчин сайд, төлөөлөгчийн газар болон иргэдээс баталгаатай мэдээлэл авч байж хандахыг зөвлөжээ.

 

+ There are no comments

Add yours