Арван хоногт багтааж малаа тоолж дуусна

Жилийн эцсийн мал Жил бүрийн 12 дугаар сарын 7-ноос 17-ны хооронд Монгол Улсын жилийн эцсийн мал тооллогыг улс даяар зохион байгуулдаг билээ.

Үндэсний статистикийн хорооны албан ёсны вэб сайтад 1970-2017 оны мал тооллогын дүнг айршуулжээ. Тус дүнгээс харвал 2010 оноос хойш малын тоо тасралтгүй эрчимтэй өссөөр байна.

Малчид 2015 онд 55.9, 2016 онд 61.5 сая, 2017 онд 66.2 мал тоолуулжээ.

Мал тооллогыг зун, намрын улиралд буюу 8, 9 дүгээр сард явуулж байснаа 1961 оноос мал, тэжээвэр амьтдыг жилийн эцэст 12 дугаар сард тоолдог болжээ. Энэ хугацаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн жилтэй тохирдог, малын орлого, зарлагын үзүүлэлт бүрэн гарч дууссан байдаг зэрэг давуу талтай.

Мал тооллого нь зөвхөн мал, гэрийн тэжээвэр амьтдын тоо толгойн өсөлт, бууралтыг харуулах төдийгүй сүргийн нөхөн үйлдвэрлэлийн үзүүлэлтийг тодорхойлж судлах, шинжлэх бололцоог олгодог байна.

Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчин, ашиглаж байгаа машин, техник, хашаа, худгийн тооллогыг 1996 оноос хойш гурван жил тутамд явуулж байгаа аж. Манай улсын хувьд мал аж ахуйн гол үйлдвэрлэгчид нь малчдын өрхийн аж ахуй билээ.

 

Эх сурвалж: ҮСХ

+ There are no comments

Add yours