Ж.Батзандан гишүүн намаасаа хөөгдлөө

АН-ын дарга С.Эрдэнэ, генсек Ц.Туваан, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, нар Үндсэн дүрмийн хорооны тогтоолын талаар мэдээлэл хийлээ. Үүний өмнө АН-ын улс тѳрийн хуралдаж,Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжсэн билээ. Тэгвэл намын зарим гишүүн АН-ынхаа улс тѳрийн зѳвлѳлөөс гаргасан шийдвэрийн эсрэг кноп дарж, У.Хүрэлсүхийн Засгийн газрыг аварсан билээ. Энэ талаар намын дарга С.Эрдэнэ “АН-ын үндсэн дүрмийг гишүүд биелүүлэх үүрэгтэй. Энэ шийдвэрийг дагаагүй гишүүдэд хариуцлага тооцохоор шийдвэрлэсэн” гэв. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаас хасч, Л.Болд, Д.Мурат нарыг намын нэрийн ѳмнѳѳс УИХ-ын сонгуульд орох эрхийг дөрвөн жилээр хаслаа гэв.

+ There are no comments

Add yours