Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарыг АН-аас хөөх үү

АН-ын Үндсэн дүрмийн хороо яг одоо хуралдаж УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарт улс төрийн хариуцлага тооцож намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцэж байна.

Өнгөрсөн баасан гаригт Засгийн газрыг огцруулах эсэхээр санал хураахад УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат нар нь улс төрийн зөвлөлийн шийдвэрээсээ өөр шийдвэр гаргасан нь тэдэнд хариуцлага тооцох асуудлыг хөндөхөд хүргэжээ.

АН-ын Үндсэн дүрмийн хороо дээрх гишүүдийг хөөх эсэхээр шийдвэр гаргаж намын дарга С.Эрдэнэд саналаа хүргүүлэх аж. Намаас хөөх эсэх эцсийн шийдвэрийг АН-ын дарга С.Эрдэнэ гаргах юм байна. АН-ын Үндсэн дүрмийн хорооноос дээрх гишүүдийг намын дүрэм зөрчиж улс төрийн зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж үзэж байгаа аж.

+ There are no comments

Add yours