Л.Болд: Би намын бүлгээсээ гарна

АН-ын Үндсэн дүрмийн хороо өнөө өглөө хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудалд намын бүлгийнхээ саналаас зөрсөн гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөх, Л.Болд, Д.Мурат нарыг АН-аас нэр дэвшүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Л.Болд “Ж.Батзандан бид хоёр УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн дагуу саналаа өгсөн. Гэтэл намын бүлэг гэдэг хэрэгслээ авч үлдэхийн тулд Ж.Батзанданг бүлгээсээ гаргаад намайг үлдээж доромжилж байна. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. АН-ын бүлгээс гарна. Харин 1990 оноос хойш явсан хүнийхээ хувьд намаа шинэчлэх хөдөлгөөнийг өрнүүлэх болно” гэлээ.

+ There are no comments

Add yours