Friday, April 19 2024

Ундны усны хомсдолд орж буй их хотууд

Кейптаун хот тун хүнд асуудал оржээ. Энэ хот ундны ус нь бараг шавхагдаж дууссан орчин үеийн анхны том хот болсон байна.

Гэвч ган гачигт өртсөн Өмнөд Африкийн энэ хотын хүнд асуудал усны хомсдол үүснэ гэж шинжээчдээс анхааруулга авсан олон хотын нэг нь юм. Хэдийгээр дэлхийн газрын гадаргын 70 орчим хувийг ус бүрхдэг ч цэвэр, ундны ус ердөө л 3 хувийг эзэлдэг. Тэрбум гаруй хүн усны хангалттай эх үүсвэргүй орчинд аж төрж байгаа бол 2,7 тэрбум нь нэг сараас нэг жилийн турш усны хомсдол дундж амьдарч байна.

2014 онд нийтэлсэн дэохийн томоохон 500 хотын судалгаанд 1/4 нь усны стресстйн байдалд оржээ. НҮБ-ын тодорхойлолтоор усны нөөц жилд нэг хүнд 1700 шоо метрээс бага байвал усны хомсдол гэж үздэг. Түүнчлэн НҮБ-аас сайшаан дэмжсэн шинжээчдийн урьдчилсан дүгнэлтээр дэлхий дээр цэвэр усны эрэлт 2030 он гэхэд 40 хувиар өсөх юм байна. Энэ нь цаг уурын өөрчлөлт, хүний үйл ажиллагаа, хүн амын хэт өсөлт зэргээс хамааралтай. Тиймээс Кейптаун болох усны хомсдол хэмээх мөсөн уулын ердөө л оргил хэсэг нь гэж ойлгох хэрэгтэй. Харин одоо усны хомсдолд хамгийн ихээр өртөх магадлалд орсон 11 их хотыг хүргэе.

Сан-Паулу

99922421_gettyimages-464259858 Ундны усны хомсдолд орж буй их хотууд

Бразил улсын санхүүгийн нийслэл, дэлхийн хүн ам хамгийн гишүү суурьшсан 10 хотын нэг Сан-Паулу хот 2015 онд усны нөөц 4 хувиар буурч, ноцтой асуудалд орсон. Усны хомсдол 20 орчим хоног үргэлжилж, цагдаа нар цистернтэй усыг хамгаалалтад авахаас өөр аргагүй болж байлаа. Ийнхүү хямрал нүүрлэсэн нь Бразилийн зүүн өмнөд хэсэгт 2014-2017 онд болсон ган гачигтай холбоотой. Гэхдээ Сан-Паулу дахь НҮБ-ын төлөөлөгч төр засгийг үүнд буруутгаж, төлөвлөлт хийгээгүй, шаардлагатай хөрөнгө оруулалт ч хийгээгүй гэжээ.

Усны хямрал 2016 онд дууссан боловч дараа жилийнх нь 01 дүгээр сард үндсэн нөөц нь төлөвлөгөөт түвшнээс дахин 15 хувиар унаж, цаашид усан хангамж сайжрах болов уу гэсэн итгэлийг үгүй хийжээ.

Бангалор

99922691_gettyimages-657247948 Ундны усны хомсдолд орж буй их хотууд

Сүүлийн 10 жилд технологийн томоохон төв болон хувирсан Энэтхэгийн энэ хотод барилга байгууламж ихээр барьсан ч бохирын систем, усан хангамжаа бүрэн шийдвэрлэж чадаагүй. Энд хуучны ус дамжуулах системд нь шинэчлэл хийх зайлшгүй шаардлага үүсчээ. Учир нь ундны усны бараг тал хувийг нь асгаж алдаж байгаа юм. Хятад улсын адил Энэтхэгт ус дамжуулах шугам нь бохирдолд өртөөд байгаа юм. Хотын нууруудад судалгаа хийж үзтэл 85 хувь нь зөвхөн усжуулалт болон аж үйлдвэрийн хөргөлтийн системд л ашигтай ус гэж тогтоогджээ. Харин нэг ч нуурын усанд орж, ууж болохгүй гэжээ.

Бээжин

99922689_gettyimages-102911074 Ундны усны хомсдолд орж буй их хотууд

Дэлхийн банкны үнэлгээгээр тодорхой газруудад нэг хүнд жилд 1000 шоо метрээс бага ус ногдож байвал усны хангамж муу гэж үздэг. 2014 онд 20 сая гаруй хүн амтай Бээжингийн иргэн бүр ердөө л 145 шоо метр цэвэр ус хэрэглэж байв. Хятадад дэлхийн нийт хүн амын 20 хувь нь аж төрдөг. Гэтэл дэлхийн нийт цэвэр усны нөөцний ердөө л 7 хувь нь энэ улсад хамаардаг ажээ. Колумбын их сургуулийн тооцоогоор Хятадад усны нөөц 2000-2009 онд 13 хувиар багасчээ.

Бохирдлын хүчин зүйлийг ч тооцохгүй байж болохгүй. 2015 оны статистикаар Бээжингийн задгай усан хангамжийн 40 хувь нь хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн хэрэгцээнд ч ашиглахааргүйгээр бохирджээ. Хятадын засаг захиргаа энэ асуудлыг хог хаягдлыг шилжүүлэх, хүн амыг соён гэгээрүүлэх, аж үйлдвэрийн томоохон үйлдвэрүүдэд усны үнийг нэмэх замаар шийдвэрлэж байна.

Каир

99922687_gettyimages-631017556 Ундны усны хомсдолд орж буй их хотууд

Нил бол хотын гол судас, соёл иргэншлийн гол өлгий болсон мөрөн. Гэвч өнөө цагт энэ том мөрний хувь заяа тун хүнд байна. Египетийн нийт хүн амын 97 хувь нь энэ голоос ундаалдаг ч ийшээ мөн хөдөө аж ахуй, ахуйн цэвэрлэгдээгүй, бохир усаа юүлдэг байна. ДЭМБ-ын мэдээлснээр дундаж орлоготой улс орнуудын дотор Египет нь усны бохирдлоос үүдэлтэй нас баралтын тоогоороо дэлхийд тэргүүлдэг байна. Тус улс 2025 он гэхэд цэвэр усны хомсдол, хямралд орно гэж НҮБ-аас тооцоолжээ.

Жакарта

99922909_gettyimages-463176600 Ундны усны хомсдолд орж буй их хотууд

Индонезийн нийслэл Жакарта нь эрэг орчмын хотуудын нэгэн адил далайн түвшин нэмэгдсэнээс үүсдэг асуудалд өртсөөр байна. Гэхдээ Жакартад хүний хүчин зүйлээс болж асуудал улам гүнзгийрч байгаа юм. 10 сая хүн амтай тус хотын тал хувь нь л ус дамжуулах шугамтай холбогддог болохоор худаг гаргах хууль бус бизнес цэцэглэж, газар доорх гүний ус улам багасч байна. Дэлхийн банкны тооцоолсноор Жакартагийн нийт хүн амын 40 орчим хувь нь далайн түвшнээс доош аж төрж байна. Үүнээс гадна хүчтэй аадар бороо ордог боловч ихэнх газраа асфаль, бетоноор хучиж, хөрж усан тэжээлээ авч чадахгүй байгаа нь асуудлыг улам хүндрүүлжээ.

Москва

99922693_gettyimages-842634460 Ундны усны хомсдолд орж буй их хотууд

Орос улсад дэлхийн цэвэр усны нөөцийн ¼ байдаг ч Зөвлөлтийн үеийн аж үйлдвэрүүд ус дамжуулах хоолойг нэлээд бохирдуулжээ. Ялангуяа Москвад усны нөөцийн 70 хувь нь гадаргын уснаас шалтгаалж байна. Орост ундны усны нөөцийн 35-60 хувь нь эрүүл ахуйн хэм хэмжээнд нийцдэггүй гэнэ.

Стамбул

99922905_gettyimages-76022638 Ундны усны хомсдолд орж буй их хотууд

Туркийн засаг захиргааны албан ёсны мэдээллээс үзэхэд тус улсад 2016 онд усны нэг хүнд ногдох нөөц 1700 шоо метрээс багасч, “усны стресс”-т орсон гэнэ. Тус улсын шинжээчдийн үзэж байгаагаар 2030 он гэхэд усны хомсдол илт мэдрэгдэж эхлэх төлөвтэй байна. Сүүлийн жилүүдэд Стамбул зэрэг хүн ам шигүү суурьсан хэсэгт ган гачигтай саруудад усны нөөц хүрэлцээ алдагдаж байгаа юм. Хотын нөөцөд усны түвшин багач, 2014 оны эхээр савны нөөц 30 хувиар буурчээ.

Мехико

99922907_gettyimages-85149384 Ундны усны хомсдолд орж буй их хотууд

Мексикийн 21 сая хүн амын хувьд усны хомсдол шинэ мэдээ биш болжээ. Хотын таван иргэн тутмын нэг нь долоо хоногт хэдхэн цагийн турш крантаар ус авдаг бол 20 хувь нь хоногийн тодорхой цагт ус авдаг. Тус хот хэрэглэж буй цэвэр усныхаа 40 орчим хувийг холын эх сурвалжаас авдаг бөгөөд усыг дахин ашиглах томоохон хөтөлбөр зэрэг байдаггүй. Үүнээс улмаас хуучирсан ус дамжуулах хоолойгоор нийт усныхаа 40 хувийг алдаж байна.

Лондон

99922685_gettyimages-57623026 Ундны усны хомсдолд орж буй их хотууд

Лондон хот усны хомсдолтой хотын тоонд орно гэхээр хэн ч төсөөлж чадахгүй байгаа биз ээ. Үнэндээ тэнд ч бас байдал сайнгүй байна. Жилд дунджаар 600 мм хур тунадас ордог энэ хотод хэрэглээний усныхаа 80 хувийг голоос авдаг. Их Лондоны засаг захиргааны мэдээлснээр хот 2025 он гэхэд ус хангамжийн асуудалд орж, 2040 он гэхэд хомсдол эрс мэдэгдэх гэнэ. Хувийн цэцэрлэгүүд, ногооны талбайг хуурайшилтай саруудад шлангаар услахыг хориглох нь Лондоны хувьд ирээдүйд энгийн зүйл болон хувирах бололтой.

Токио

99922416_779c14a0-4099-4070-9f03-9b911adfe0d2 Ундны усны хомсдолд орж буй их хотууд

Японы нийслэлд Америкийн борооны хот гэгддэг Сиэтллтэй адил хэмжээний хур тунадас буудаг. Гэхдээ бороо нь жилд ердөө л дөрөвхөн сар ордог. Тэгэхээр хуурайшилтай улиралд ган гачиг болж мэдэх тул усыг нөөцлөх хэрэгтэй. Үүнд ч хотын захиргаанаас анхаарч, Токиод хувийн болон нийтийн 750 барилгад борооны ус цуглуулагч байршуулж, цаашид ашиглаж байна.

Токио хот 30 сая гаруй хүнтэй. Хотын ус хангамжийн систем нь гол, нуур, цас зэрэг ил задгай уснаас шалтгаалдаг. Саяхан ус дамжуулах шугамдаа хөрөнгө оруулалт хийсний үр дүнд ойрын ирээдүйд цэвэр усаа алдах магадлал 3 хувиар буурч байгаа юм.

Майами

99922423_gettyimages-845248038 Ундны усны хомсдолд орж буй их хотууд

Америкийн Флорида муж бол хамгийн их бороотой таван мужийн нэг. Гэсэн ч тус мужийн хамгийн алдартай хотуудын нэг Майамид усны хямрал нэмэгдэх аюул үүсчээ.

ХХ зуунд намаг хатаах төлөвлөгөө боловсруулсны хар гайгаар Атлантын далайн ус хотын цэвэр усны гол эх үүсвэр болсон Бискейний ус цуглуулах газарт хуримтлагддаг болжээ. Хэдийгээр энэ асуудлыг 1930-аад онд илрүүлсэн ч тэнгисийн усны түвшин түргэн нэмэгдэж байгаагийн гайгаар тэнгисийн ус урьдын адил нэвтэрч, газар доорх байгууламжийг нь сүйтгэж байна.

+ There are no comments

Add yours

You May Also Like: