Хариуцлага бол мөнхийнх

 Цаг хугацааны хэрчлээдэст орж өнөө юу маргааш уу гэсэн сонголтоор нөлөөлөл бий болж, хууль зөрчигчид, албан тушаалаа ашиглагчид, улс төрөөр мөнгө угаагчдад, хууль бусаар хөлжигчдөд “боломж олгож” баярлуулдаг учраас үхэхдээ аваад явах мэт эд баялгийн араас нэр нүүргүй зүтгэж булайгаа чирдэг гэнэм. Хууль зөрчсөн бүхэн хэзээ нэг цагт хариуцлагаа хүлээж цоожтой хаалга татах нь ойлгомжтой. Магадгүй хэзээ ч баригдахгүй мэт хэт шунаж байсан та бүхэн цаг хугацааны эргэлтийг тооцолгүй орхисон байх. Тиймээс хугацаа байгаа дээр нь авсанаа буцаа, ядаж үүрэх ял чинь багасна… Ямар ч сайн хүн эд баялагт сөхөрч, ямар ч эр хүн өнгөнд унаж, мөнгөнд шунадагийг ямар ч баян эхнэрүүд бүүр их баяжих гэж эх орон элгэн саднаа умартан хар амиа хичээж баяжсаныг Монголын өнөөгийн нийгмийг шуугиулж байгаа ЖДҮ-гээс эхэлсэн олон сан, хөтөлбөрөөр тэрбумаар нь завшигчдыг бий болгосоныг СЭТГҮҮЛЧИД гаргаж чадсан… Идээчин уугаачид бүгд эрт орой хэзээ нэг цагт хариуцлага хүлээнэ. Энэ бол хэсэг бүлэг хүмүүс, хэвлэл мэдээллээс үхтлээ айдаг учир эз таарах бүр өмхий амаараа үхтлээ муулсаар гарч ирдэг заримдаг нэгний үргэлж айж явдаг СЭТГҮҮЛЧдийн хөдөлмөр юм. Хэзээ ч ажиллаж л байдаг, хаана ч үл давтагдах тэр их хөдөлмөрийг ямар ч эргэлзээгүй шүүрч аван нугалдаг мэргэжил нэгт СЭТГҮҮЛЧид та нар минь үргэлж браво шүү…

Х.Ган- Ялалт

+ There are no comments

Add yours