Үхрийн махны ханш тогтвортой байна

Энэ оны арваннэгдүгээр сарын дөрөвдүгээр долоо хоногт буюу энэ долоо хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6540 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7945 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 20 төгрөгөөр (0.3%) буурч, харин үхрийн цул махны үнэ тогтвортой байгаа аж.

Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 6800 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байна. Өмнөх долоо хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 60 төгрөгөөр (0.9%), хонины цул махны үнэ 120 төгрөгөөр (1.7%) тус тус буурчээ.

Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5800 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 7500 төгрөгөөр худалдаалж байна.

+ There are no comments

Add yours