Томуугийн вакцинд 79 мянган иргэн хамрагджээ

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд улирлын томуугийн вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулж байна. Өчигдрийн байдлаар, нийслэлийн хэмжээнд улирлын томуугийн вакцинд нийт 80.361 хүн хамрагдахаас 79.419 хүнийг хамруулжээ.

Тухайлбал улирлын томуугийн вакцинаар эрүүл мэндийн байгууллагын ажилтан 6591, эрсдэлт бүлгийн 16.186 буюу 10.176 хүнд нэмэлтээр, сонгогдсон 160 цэцэрлэг, мөн нэмэлтээр 37 цэцэрлэгийн нийт 56.341 хүүхдийг 1-р тунгаар, сайн дурын дархлаажуултаар 301 хүнийг тус, тус дархлаажуулсан байна.

Томуугийн вакциныг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетэд 15 мянган төгрөгөөр хийж байгаа бол бусад хувийн эмнэлгүүдэд үүнээс харьцангуй үнэтэй хийж байна. Тухайлбал, “Интермед” эмнэлэгт 45 мянга, “Wellness Med” эмнэлэгт 40 мянга төгрөгөөр томуугийн вакцин хийж байгаа бол “Family Clinic” болон “УБ-Сонгдо”, “Юнимед” зэрэг эмнэлэгт 35 мянга төгрөгөөр хийж байна.

+ There are no comments

Add yours